www.marketinfo.mn нь эдийн засгийн хуанлийг бэлтгэн хүргэж байгаадаа баяртай байгаа ба бид Монгол болон олон улсын хэмжээнд болох гэж буй гол үйл явдлуудын жагсаалтыг бодит, анхдагч эх сурвалж дээр үндэслэн гаргаж байна.
Эдийн засгийн хуанли нь хөрөнгө оруулагчдад удахгүй болох үйл явдал, бодлогын шийдвэр, мэдэгдлүүд, хувьцаат компаниудын тайлан мэдээг олж авах боломжийг олгоно.
Та дээрхи үйл явдлыг байнга анхаарч үзэх нь чухал бөгөөд арилжаа эхлэхээсээ өмнө өдөр бүр эдийн засгийн хуанлийг шалгаж, мөн зах зээл дээр болох томоохон төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг мэдэж байх хэрэгтэй.
www.marketinfo.mn нь хамгийн зөв контентыг санал болгохыг зорьж байгаа боловч бидний хяналтаас гадуурх хүчин зүйлсээс шалтгаалан эдийн засгийн хуанли ашигласнаас үүдэн гарах аливаа алдагдал эсвэл бусад алдагдлыг хариуцахгүй гэдгийг танд сануулж байна.
Эдийн засгийн хуанли нь мөн урьдчилж мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.